Ай Ди Си Ай Группийн Ерөнхий Захирал: Э. Ванчиндорж

“Ай Ди Си Ай” Группийн үйл ажиллагаатай танилцахаар манай вэб хуудсаар зочилж буй танд энэ өдрийн мэнд хүргэе.

“Ай Ди Си Ай” ХХК нь 2008 онд барилга, бизнес консалтинг, боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар үүсгэн байгуулагдсан.Бид чадварлаг баг хамт олныг бүрдүүлж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд 2009 оноос нийтийн үйлчилгээний салбарт хөрөнгө оруулж, 2013 оноос Япон улстай хөрөнгө, оруулалт инновацид суурилсан бүтээгдэхүүний импорт үйлдвэрлэлийн чиглэлээр судалгаа явуулан ажиллаж эхэлсэн. Япон улсруу оюутан, дадлагажих ажилтан явуулах хөтөлбөр амжилттай хэрэгжүүлж байна. Японы дэвшилтэт технологи, инновацийг ашиглан рН өндөртэй ионжуулсан цэвэр усны үйлдвэр, хонины ноосон хавтан боловсруулах үйлдвэр, түлш бага зарцуулах нэмэлт бодисны үйлдвэр зэргийг ашиглалтанд оруулахаар ажиллаж байна. Манай хамт олон нь мэргэжил, боловсрол, бичил бизнес санхүүжүүлэх үйлчилгээ, барилга хөрөнгө оруулалтын чиглэлээр охин компаниудыг байгуулан группын бүтэц, зохион байгуулалтаар ажиллаж байна. Бид үндэсний болон олон улсын зураг төслийн туршлагатай компаниудтай хамтран байгаль орчинд ээлтэй, хамгийн шилдэг технологи, бараа материалыг ашиглан архитектор дизайны онцгой шийдэл бүхий барилга байгууламжийг ашиглалтанд оруулж хөрөнгө оруулагч хэрэглэгчдийнхээ хөрөнгийн үнэлгээг байнга нэмэгдүүлэн ажиллахыг зорьдог.

Та бүхэнд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

Ай Ди Си Ай Группийн Ерөнхий Захирал: Э. Ванчиндорж