ХҮНИЙ НӨӨЦИЙН БОДЛОГО:

Компанийн амжилтыг тодорхойлох гол хүчин зүйлийн чухал нь хүний нөөц юм. Бид компанийн алсын хараа, стратеги төлөвлөгөөнд тулгуурлан хүний нөөцийнхөө хэрэгцээг тодорхойлон өрсөлдөөнт байдлаар ажилтан шалгаруулж, мэргэжлийн, ур чадварлаг ажилчдыг хөгжүүлэн тогтвор суурьшилтай ажлын байраар хангана.

ТЭТГЭМЖ, ТУСЛАМЖУУД

  • Мэргэжлээ дээшлүүлэх сургалтанд хамрагдах
  • Ажилтны гэр бүлд шинэ хүн мэндлэх
  • Ажилтан шинээр гэр бүл болох
  • Ажилтан эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх
  • Өндөр насны тэтгэвэрт гарах

ДААТГАЛ

Ажилчид маань ажилд орсон өдрөөсөө эхлэн Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд бүрэн хамрагддаг.

ШАГНАЛ УРАМШУУЛАЛ

Оны эцэст хэлтэс, нэгж бүрээс өндөр гүйцэтгэлтэй ажилчдыг “Тэргүүний ажилтан”-аар шалгаруулан урамшуулдаг.

ЦАЛИНГИЙН ЗЭЭЛ

Ажилтан нь богино хугацааны санхүүгийн хэрэгцээгээ шуурхай шийдэхэд зориулан цалингийн зээлийг авах боломжийг олгодог.