•  

    (+976) 7707-8387

  •  

    info@idci.mn

Blooming Villa

  • BLOOMING VILLA

Ерөнхий төлөвлөлт

Блүүминг Вилла хаус хотхон нь ХУД-ийн 4-р хороо, А зэрэглэлийн шинэ
суурьшил хамгийн үнэ цэнэтэй утаагүй бүс болох Хүүшийн
амандэкcтерьер,интерьерийн өвөрмөц, шинэлэг шийдэлтэй Сингл болон Таун хаус
хосолсон 16 айлын өндөр зэрэглэлийн минималист хотхон. Блүүминг Вилла
хотхон нь сүүлийн үеийн томоохон үйлчилгээний төвүүд болон салбартаа
тэргүүлдэг олон улсын хөрөнгө оруулалттай цэцэрлэг болон ерөнхий
боловсролын сургуулиудтай ойр байрлалтай, хүүхдэд ээлтэй амьдархад таатай
нөхцлийг бүрдүүлж чадсан “Гэр бүл” төвт тулгуурласан гэр бүлийн бүх
гишүүдийг идэвхитэй амьдрах нөхцлийг бүрдүүлсэн хотхон юм. Блүүминг вилла
хотхоны үнэ цэнэ ирээдүйд өсөн нэмэгдсээр байх ба гэр бүлдээ оруулж буй
таны хамгийн үнэт хөрөнгө оруулалт юм.

ТӨСЛИЙН ОНЦЛОГ

ТӨСЛИЙН БАЙРШИЛ

Хүүшийн амны байгаль экологийн онцлог нь Улаанбаатар хотыг жилийн 4 улиралд
тольдох утаагүй цэнгэг агаарт, төв засмал замаас 800метрийн зайнд Их хотын
дуу чимээнээс ангид уул нуруу, ой мод, горхиний дэргэд байрладаг
юм.Байгальд ойр, цэвэр агаарт, эрүүл хөдөлгөөнтэй,хүүхдэд ээлтэй хотхон юм.

АРХИТЕКТУР ТӨЛӨВЛӨЛТ

Төслийн архитектур төлөвлөлтийгэнгийн бөгөөд өндөр
зэрэглэлийнМинималистбуюу эмх цэгцтэй загварт тулгуурлан өвөрмөц өнгө
төрх,Монгол Архитектор дизайнерын ур ухаанаар бүтээн байгуулж байгаагаараа
онцлог юм. Амьд байгалийн сайханд, ой модны захад орчин үеийн модерн хэв
маягтай хослуулан хаусны экстерьер болон олон төрлийн бут, сөөг бүхий
ногоон байгууламж, тохижилтод тусгаж өгсөнөөр тандая тухтай, байгальд ойр
байдлыг мэдрүүлнэ.

ЭКСТЕРЬЕР

Орчин үеийн модерн хэв маягыг Минималист загвартхослуулан хаусын экстерьерт
байгалийн чулуу болонолон төрөл зүйлийнбут, сөөг ногоон байгууламжтай
уялдуулантохижилтонд тусгасан.

Түүнчлэн байгалийн чулууг шинэ дэвшилтэт технологийн Герман чулуутай төгс
зохицуулан экстерьерт ашиглаж байна.

ИНТЕРЬЕР

Хотхоны интерьер дизайныг хамгийн сүүлийн үеийн чиг хандлага болох
МИНИМАЛИСТ зөв цэгцтэй шийдлийг гэр бүл төвт барилгын шийдэлтэй төгс
хослуулан бүтээсэн.

Минималист интерьер дизайн нь уламжлалт хэв маягыг эвдсэн эмх цэгцтэй,
энгийн, ухаалаг, эрүүл интерьер дизайны нийлмэл юм.

“Энгийн бүхэн агуу”.

Blooming Villa хотхоы интерьер дизайныг урлан бүтээхдээ Минималист болон
Модерн урсгалыг тэнцвэртэйгээр ашиглан тааз, хаалга, цонх тавилгад
хослуулан мөн ханандаа байгалийн чулууг хослуулан хийснээр тав тухтай,
таатай, тайван орчин бүрдүүлсэн.

АЮУЛГҮЙ БАЙДАЛ, Ухаалаг гэрийн контрол4 систем

Технологийн хурдацтай хөгжил хэрхэн бидний амьдралд нөлөөлж байгаагийн
нэгэн тод илрэл бол “Смарт хоум” буюу гэрийн ухаалаг систем юм. Ухаалаг
системийн гол зорилго нь айл гэрийн аж төрөх хэв маягийг хялбаршуулан
энерги, цаг хугацаа хэмнэх тав тух, аюулгүй байдлыг хангах, хэрэглээг бүрэн
хянахад оршдог. Уг систем нь таны гэрт байгаа:

-Илүү хялбар

Өглөө нар мандахтай зэрэгцэн өөрөө нээгдэх хөшиг

-Сэтгэл тайван

Орон дотроосоо ч хаалгаа түгжээд дохиоллоо ажилуулах боломж

-Аюулгүй байдал

Хяналтын камерийг зайнаас харах, цоожоо удирдах болон дохиоллын системийн
хяналт

-Гайхалтай гэрэл

Гэрэл, хөгжим, тв болон бусад олон үйлдлийг ухаалаг унтраалгын тусламжтай
хийх боломж

-Ухаалаг халаалт

Нарийвчилсан тохируулга болон цагийн хувиарийн дагуу өөрт таарсан халаалтын
удирдлага

-Зайнаас удирдах

Дэлхийн хаанаас ч хялбар байдлаар

цахилгаанаар удирдагддаг бүхий л төхөөрөмжийг утасгүй интернетээр дамжуулан
удирдах бөгөөд та өөрийн гар утсыг ашиглан хаанаас ч удирдах боломжтой. Бүх
насны хүнд зориулсан уламжлалт удирдлагатай

Энэ хэрэгцээ шаардлагыг бүрэн хангаж жинхэнэ тав тух, амар тайван орчинг
бүрдүүлэх дэлхийн хамгийн шилдэг ухаалаг системийг танд санал болгож байна.
Таны гэрт байрлах олон төрлийн системүүдийг таны гарт чинь атгуулж бүхнийг
удирдахад хялбар болгох төдийгүй гэр доторх агаарын температур, чийгшилд
тань хүртэл санаа тавих ухаалаг систем юм.

· Газар хөдлөлтийн 8 баллд тэсвэртэй, бүхэлдээ бүрэн цутгамал хийцтэй,гадна
талдаа сайн чанарын өндөр нягт бүхий хөөсөн хавтан, ус чийгэнд тэсвэртэй
тортой замаска, Герман улсад үйлдвэрлэсэн Герман чулуу болон боржин чулуун
өнгөлгөө.

· Төвийн нэгдсэн инженерийн шугамд холбогдсон шалны халаалт, нэмэлт
халаалтын төхөөрөмж, нэмэлт гүний худагтай.

· Ухаалаг, цахилгаан автомажуулалтын смарт хоум системтэй учир цахилгаан
хэрэгслээ дэлхийн хаанаас ч удирдах, хянах боломжтой.

· Бүрэн цутгамал дээвэр нь уур ус тусгаарлагчтай, өндөр нягт бүхий
хөөсөнцөр хавтантай, 20-25 см-ийн каремзит чулуутай, хамгаалалтын үеийн
бэлтгэл бетонтой, ОРРС-д үйлдвэрлэсэн мастека /грунт / тосолгоотой сайн
чанарын хар цаасан үе, дээврийн террас 1см зузаан бетонтой.

· Цонх болон шилэн фасад нь сайн чанарын метал рамтай дулаан алдалтыг
хязгаарлах сайн чанарын резинэн хүрээтэй, нарны хэт ягаан туяаг
нэвтрүүлэхгүй 3 давхаргатай ганжуулсан шилтэй.

ЗАМ

Хүүшийн амын гол онцлог нь нэгдсэн зохион байгуулалттай. Өөрийн эзэмшлийн
хатуу хучилттай асфалтан замтай.

Блүүминг Вилла нь наадамчдын замын урд талд холгүй байрладаг. Тус зам нь
зангилаа замуудтай холбогддог тул хотын төвийн түгжрэлтэй замаар
дайрахгүйгээр нийслэлийн дүүргүүдэд очих боломжтой.

Богдхан уулын арын зам:Энэ замаар Зайсан, хотын төв, Скай ресорт,
Баянзүрхийн товчоо орох боломжтой.

Яармагийн гүүр:Энэ гүүрээр дамжин Гурвалжингийн гүүр, Нарны гүүр, Энхтайвны
гүүр руу түгжрэлгүй замаар очих боломжтой.

Нисэхийн зам:Нисэхийн замаар дамжин Төв аймаг, Чингис Хаан нисэх онгоцны
буудал, Сонсголонгийн зам, 1-р хороолол, таван шар, 22-н товчоо,
Эрдэнэт-Дархан болон баруун аймгууд руу хотын төвийн замаар дамжихгүйгээр
явна.

БОРЛУУЛАЛТЫН ДАРААХ ҮЙЛЧИЛГЭЭ

Борлуулалтын дараах үйлчилгээг “Aй Ди Си Ай” групп бүрэн хариуцана.Та урагш
тэмүүлж амьдар, ардах амьдарлаа бидэнд даатга.

ҮНЭ ЦЭНЭ

Дагавар хот байгуулалт, нийслэлийн захиргаа нүүхтэй холбогдон,дахин
давтагдашгүй үнэт байршил, байгалийн тоготцтой тул үнэ цэнэ нь хурдацтай
өсөх таны ухаалаг хөрөнгө оруулалт байх болно.

ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

Сингл хаус 226м2

Таун хаус 320м2